Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2020-05-29 09:30:42

2020 оны 05 сарын 29-ний өдөр                                           Дугаар А/756                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Захирамжийн холбогдох заалт

болон газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           

      1.Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 62 дугаар байрны урд талд газар эзэмшигч иргэн М.Ганбат, Д.Дашдорж нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул 0400984 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

           

       2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон тухай Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу дээрх иргэдэд мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцалж, газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай“ Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийн хавсралтын иргэн М.Ганбат, Д.Дашдорж нарт холбогдох жагсаалтын “1” дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

  

 

 

 

 

                                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН