Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай

2020-05-29 09:25:58

2020 оны 05 сарын 29-ний өдөр                                           Дугаар А/755                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

хэмжээ өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 2 иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа газрын талбайн хэмжээг өөрчилсүгэй.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, хуулийн этгээдтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.         

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/57 дугаар захирамжийн иргэн М.Өсөхбаярт, "Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/955 дугаар захирамжийн Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН