Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай

2020-05-22 09:00:37

2020 оны 05 сарын 22-ны өдөр                                            Дугаар А/716                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

хэмжээ өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 2 байгууллагын эзэмшилд байгаа газрын талбайн хэмжээг өөрчилсүгэй.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/657 дугаар захирамжийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт, “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/375 дугаар захирамжийн Налайх дүүргийн соёлын ордонд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН