Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай

2020-05-21 10:30:53

2020 оны 05 сарын 21-ний өдөр                                        Дугаар А/714                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Газар ашиглах эрхийн

гэрчилгээний хугацааг сунгах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 44.6-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 3 аж ахуйн нэгжийн ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасугай. 

 

       2.Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН