Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай

2020-05-21 10:25:31

2020 оны 05 сарын 21-ний өдөр                                       Дугаар А/713                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ,

зориулалт, нэр өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 10 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, нэрийг өөрчилсүгэй.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.            

           

        3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1141 дүгээр захирамжийн иргэн Т.Сувдаад, "Газар эзэмших эрх шилжүүлэх, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/646 дугаар захирамжийн "Монголшуудан транс" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/861 дүгээр захирамжийн иргэн Б.Шихтулгад, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/445 дугаар захирамжийн иргэн Г.Энхбаатарт, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/359 дүгээр захирамжийн Палеонтологи геологийн хүрээлэнд, "Газар эзэмших эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 дугаар захирамжийн иргэн Б.Отгонболдод, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжийн иргэн Б.Шихтулгад, "Газар эзэмших эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2019  оны  06  дугаар  сарын  07-ны  өдрийн  А/567  дугаар  захирамжийн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/951 дүгээр захирамжийн "Роял нью кестл" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН