Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай

2020-05-21 10:20:31

2020 оны 05 сарын 21-ний өдөр                                   Дугаар А/712                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Газар ашиглах эрхийг дуусгавар

болгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Баянзүрх дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 10 байршилд газар ашиглах гэрээгээ цуцлах хүсэлт ирүүлснийг үндэслэн Оросын Холбооны Улсын “Хилийн чанадад байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах нэгдсэн газар”-ын Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/1209 дүгээр захирамжийн дагуу ашиглаж байгаа дор дурдсан газруудын ашиглах эрхийг тус тус дуусгавар болсонд тооцсугай. Үүнд:

 

         1.1.Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай орон сууцны зориулалттай 775 м.кв;

 

         1.2.Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай орон сууцны зориулалттай 842 м.кв;

 

          1.3.Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай орон сууцны зориулалттай 1305 м.кв;

 

          1.4.Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай орон сууцны зориулалттай 1244 м.кв;

 

          1.5.Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай орон сууцны зориулалттай 760 м.кв;

 

          1.6.Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай орон сууцны зориулалттай 610 м.кв;

 

      1.7.Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай цахилгаан дамжуулах станцын зориулалттай 74 м.кв;

 

      1.8.Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай цахилгаан дамжуулах станцын зориулалттай 140 м.кв;

 

      1.9.Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай цахилгаан дамжуулах станцын зориулалттай 144 м.кв;

 

       1.10.Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай цахилгаан дамжуулах станцын зориулалттай 76 м.кв.

 

       2.Газар ашиглах эрх нь дуусгавар болсон талаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Оросын Холбооны Улсын “Хилийн чанадад байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах нэгдсэн газар”-т мэдэгдэж, тус байгууллагатай байгуулсан газар ашиглуулах гэрээг цуцлах, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох,  газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН