Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2020-05-21 10:15:06

2020 оны 05 сарын 21-ний өдөр                                      Дугаар А/711                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 14 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/992 дугаар захирамжийн иргэн Н.Пүрэвжавд, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/376 дугаар захирамжийн иргэн Ч.Доржсүрэнд, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны  06 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжийн иргэн Ө.Ганбатад, "Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/56 дугаар захирамжийн "Металлсервис" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/532 дугаар захирамжийн "Апу трейдинг" ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын  2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/771 дүгээр захирамжийн "Дүүрэнтөгөл" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/989 дүгээр захирамжийн иргэн Т.Бэхбаярт, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1114 дүгээр захирамжийн иргэн М.Мөнх-Одод, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/627 дугаар захирамжийн "Эс Си Эм" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн  гэрчилгээний  хугацааг  сунгах  тухай"  Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/888 дугаар захирамжийн "Фирмамараско" ХХК-д, "Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1094 дүгээр захирамжийн иргэн Н.Анар-Эрдэнэд, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/1263 дугаар захирамжийн "МВС" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/387 дугаар захирамжийн "Активконстракшн" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                       С.АМАРСАЙХАН