Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2020-05-20 09:20:07

2020 оны 05 сарын 20-ны өдөр                                          Дугаар А/687                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 10 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын  2008 оны  08 дугаар сарын 25-ны өдрийн 379 дүгээр захирамжийн иргэн Ч.Буяндэлгэрт, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/701 дүгээр захирамжийн иргэн Г.Ганбаатар, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын  2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/319 дүгээр захирамжийн иргэн Г.Ганзулд, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/55 дугаар захирамжийн "Хасү мандал трейд" ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/57 дугаар захирамжийн иргэн С.Санчирт, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/352 дугаар захирамжийн иргэн Н.Доржготовт, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын  2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/423 дугаар захирамжийн "М Си Эс пропертийз холдинг" ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын  2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/953 дугаар захирамжийн иргэн Л.Цырен Дулма Бальжановнад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН