Өмнөд Африкийн бүгд найрамдах улс болон Перу улсад томилон ажиллуулах тухай

2013-08-07 00:00:00
2013 оны 08 сарын 07өдөр                                                 дугаар А/757                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
 1.Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Иоханнесбург, Бүгд Найрамдах Перу улсын Лима хотуудад олон улсын түвшинд зээлжих зэрэглэлийг тогтоолгосон байдал, орон нутгийн бонд гаргаж хэрэгжүүлсэн туршлагыг судлах чиглэлээр явах хүмүүсийн нэрсийн жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар баталж томилон ажиллуулсугай.
 
 2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
/Н.Батаа/-д үүрэг болгосугай.
 
 
 
 
 
                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                    Э.БАТ-ҮҮЛ