Чех улсад явуулах тухай

2013-08-05 00:00:00
2013 оны 08 сарын 05 өдөр                                             дугаар А/750                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.“Үртсэн шахмал түлшний үйлдвэр” Нийслэлийн Өмчит Үйлдвэрийн газарт 2013 онд төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдэх бутлуур, зуухны техникийн нөхцөлд хяналт тавих, үйлдвэрт шаардлагатай техникийн сэлбэг хэрэгслэлийн гэрээ хэлэлцээр хийх захиалга, худалдан авалтын асуудлаар тус үйлдвэрийн дарга Хайсандаагийн Дарамбазарыг 2013 оны 08 дугаар сарын 07-ноос 14-ний өдрүүдэд Чех улсад явуулсугай. 
 
2.Х.Дарамбазарын холбогдох зардал болох 2,250,000 / хоёр сая хоёр зуун тавин мянга / төгрөг, 980 /есөн зуун ная/ ам.долларыг батлагдсан төсвийн дагуу санхүүжүүлэхийг  тухайн байгууллагын Ерөнхий нягтлан бодогч /Г.Ариунжаргал/-д зөвшөөрсүгэй.
 
3.Томилолтоор явсан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг /Х.Дарамбазар/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
 
                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                       Э.БАТ-ҮҮЛ