Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай

2020-05-14 09:30:31

2020 оны 05 сарын 14-ний өдөр                                        Дугаар А/653                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн өмчийн бүртгэлээс

хөрөнгө хасах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны “Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай” 66 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.“Ус сувгийн удирдах газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын балансад бүртгэлтэй Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хавсралтад заасан нийт 23,698,489 /хорин гурван сая зургаан зуун ерэн найман мянга дөрвөн зуун наян есөн/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 6 ус түгээх байрыг буулгаж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т зөвшөөрсүгэй.

 

      2.Акталж, данс бүртгэлээс хасагдаж буй барилгыг буулгах ажлыг зохион байгуулахыг “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ /Ц.Төрхүү/-т, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

     3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН