Санхүүжилтийн тухай

2020-05-11 09:30:49

2020 оны 05 сарын 11-ний өдөр                                       Дугаар А/638                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Санхүүжилтийн тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны 23 дугаар тэмдэглэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан нийслэлийн хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан шинээр байгуулагдсан хороо, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллах улсын бүртгэгчдийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд шаардагдах 332,783,293 / гурван зуун гучин хоёр сая долоон зуун наян гурван мянга хоёр зуун ерэн гурав/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны төсөвт батлагдсан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны хэмнэгдсэн зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Р.Батрагчаа/, сар бүр гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

      2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН