Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, нэр өөрчлөх тухай

2020-05-11 09:00:24

2020 оны 05 сарын 11-ний өдөр                                            Дугаар А/632                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

хэмжээ, нэр өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 2 иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд байгаа газрын талбайн хэмжээ, нэрийг өөрчилсүгэй.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

        3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн "Оюуны хишиг" ХХК-д, "Газар эзэмших эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/423 дугаар захирамжийн иргэн Д.Болдод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

                        

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                  С.АМАРСАЙХАН