Ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагааны нэгжийн чиг үүргийг хариуцуулах тухай

2020-04-30 09:40:29

2020 оны 04 сарын 30-ны өдөр                                         Дугаар А/586                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Ашиглалтын өмнөх захиргааны үйл

ажиллагааны нэгжийн чиг үүргийг хариуцуулах

тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03-03 дугаар зөвлөмж,  Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны 07 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Сэлбэ дэд төвийн 28 мВт хүчин чадалтай дулааны станц, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргааны чиг үүргийг Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ /Г.Баттулга/-т хариуцуулсугай.

 

    2.Шинээр ашиглалтад орох дулааны станцын барилга байгууламж, тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний горим тохируулга, барилга угсралтын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, ашиглагч талаас хяналт тавих, ашиглалтад хүлээн авах үүрэг бүхий нэгжийг батлагдсан бүтэц орон тоонд багтаан баталж, Улаанбаатар хотын Ерөнхий менежертэй зөвшилцсөний үндсэн дээр нэгжийн менежерийг томилж, сар бүр Нийслэлийн Засаг даргад тайлагнаж ажиллахыг Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Г.Баттулгад зөвшөөрсүгэй.

 

    3.Энэхүү захирамжийн 2 дугаар заалтад заасан үүрэг бүхий нэгжийн үйл ажиллагаа, дулааны станц, инженерийн шугам сүлжээний ашиглалтын үед шаардлагатай машин механизм, горимын тохируулга хийхэд шаардагдах 2,701,783,850 /Хоёр тэрбум долоон зуун нэг сая долоон зуун наян гурван мянга найман зуун тав/ төгрөгийн хөрөнгийг санхүүжүүлэхийг “Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл /Д.Авирмэд/-д даалгасугай.   

 

     4.Дулааны станц, инженерийн шугам сүлжээг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ашиглалтад оруулах, үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН