Эрх шилжүүлэх тухай

2020-04-30 09:15:45

2020 оны 04 сарын 30-ны өдөр                                           Дугаар А/581                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4,  41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 11, 24 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга /Т.Гантөмөр/-д шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг үүрэг болгосугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай 59.8 /тавин есөн сая найман зуун мянга/ сая төгрөгийг “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын XI.1.59-д батлагдсан “Барилга, хот байгуулалтын салбарын Улаанбаатар хотод хийгдэх хөрөнгө оруулалт”-ын Нийтийн зориулалттай орон сууцны барилгын фасадын хөрөнгөөс гүйцэтгэлээр нь холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

                                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                       С.АМАРСАЙХАН