Дадлага сургууль зохион байгуулах тухай

2020-04-29 09:15:31

2020 оны 04 сарын 29-ний өдөр                                      Дугаар А/573                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Дадлага сургууль зохион

байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, Засгийн газрын 2020 оны 102 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаал, Сангийн Сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу “Коронавируст (КОВИД-19) цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулийг 2020 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

 

      2.Дадлага сургуулийн үйл ажиллагааны зардалд шаардагдах хавсралтад заасан 36.512.200 (гучин зургаан сая таван зуун арван хоёр мянга хоёр зуу) төгрөгийн зардлыг өмнөх шийдвэрүүдийн шатахууны зардлын хэмнэлт болох 50.582.900 (тавин сая таван зуун наян хоёр мянга есөн зуу) төгрөгөөс гүйцэтгэлээр зарцуулахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/-т зөвшөөрсүгэй.

 

      3.“Коронавируст (КОВИД-19) цар тахлын үеийн дадлага сургуульд оролцох нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын харилцан ажиллагааг шуурхай зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газар (Ж.Чүлтэмсүрэн), Нийслэлийн Эрүүл мэндийн газар (Л.Төмөрбаатар)-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Батбаясгалан/-д тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН