Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийг элсүүлэх тухай

2020-04-29 09:10:45

2020 оны 04 сарын 29-ний өдөр                                           Дугаар А/572                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн

хаах иргэдийг элсүүлэх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 29 дүгээр зүйлийн 29.2, Цэргийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоол, 2019 оны 426 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 18 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог Баянзүрх дүүрэгт 15, Баянгол дүүрэгт 10, Сүхбаатар дүүрэгт 14, Сонгинохайрхан дүүрэгт 20, Чингэлтэй дүүрэгт 16, Хан-Уул, Налайх, Багануур дүүрэгт тус бүр 13, Багахангай дүүрэгт 8, Нийслэлийн хэмжээнд нийт 122 иргэнийг элсүүлсүгэй.

 

     2.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын цэргийн албаны бэлтгэл сургалтыг 2020 оны III улиралд зохион байгуулсугай.

 

     3.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийг журмын дагуу элсүүлэн сургалтуудыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, үүрэг гүйцэтгэлтэд хяналт тавьж, шаардлагатай хувцас, эд хэрэглэлийн зардлыг гаргахыг дүүргүүдийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                       С.АМАРСАЙХАН