Нэр өөрчлөх тухай

2020-04-29 09:05:03

2020 оны 04 сарын 29-ний өдөр                                          Дугаар А/571                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Нэр өөрчлөх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Ерөнхий боловсролын Цэцдийн өргөө сургуулийн зөвлөлийн шийдвэр, хүсэлтийг үндэслэн Ерөнхий боловсролын “Цэцдийн өргөө” сургуулийн нэрийг Ерөнхий боловсролын “Тэрэлж боардинг” сургууль гэж өөрчилсүгэй.

 

     2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/409 дүгээр захирамжийн хавсралтын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

     3.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан байгууллагад сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шинэчлэн олгохыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга /Ч.Раднаабазар/-д тус тус даалгасугай. 

 

 

 

 

 

 

                                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН