Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай

2013-08-02 00:00:00
2013 оны 08 сарын 02 өдөр                                          дугаар А/741                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт, 21 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8/41, 9/48, 2004 оны 3/14, 2005 оны 5/29, 2006 оны 9/48, 2007 оны 11/64, 2008 оны 2/14, 2009 оны 4/31, 2010 оны 6/53, 2011 оны 8/72, 2012 оны 6/26 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:
 
1.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2003-2013 онуудад нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний дагуу нэгдүгээр хавсралтад заагдсан 581 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нь нэг удаа үнэгүй өмчлүүлсүгэй.
 
2.Хуулинд үнэгүй өмчлүүлж болохоор заасан хэмжээнээс илүү газар эзэмшиж, ашиглаж байгаа хоёрдугаар хавсралтад заагдсан 2 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м2 газрыг үнэгүйгээр, тухайн газрын нийт хэмжээний 25 хувиас хэтрээгүй илүү газрыг үнээр нь өмчлүүлсүгэй.
 
3.Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчилж авсан газраа гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлсэн, өмчлөгдсөн газрын кадастрын зурагт өөрчлөлт орсон болон өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд залруулга оруулсан нэр бүхий 183 өрхийн газрын бүртгэлийг гуравдугаар хавсралтаар өөрчилсүгэй.
 
4.Энэ захирамж гарсантай холбогдуулан дөрөвдүгээр хавсралтад заагдсан захирамжуудын холбогдох хавсралтад дурдагдсан 188 өрхөд газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болсонд тооцсугай.
 
5.Газар өмчилж авсан иргэдийн газарт газар зохион байгуулалт хийж, газрыг хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгэн, хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ
                        ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                  Н.БАТАА