Ажлын хэсэг байгуулах тухай

2013-08-01 00:00:00
2013 оны 08 сарын 01 өдөр                                                 дугаар А/740                                         Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн удирдлагын зөвлөлийн шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэл хотод 2014-2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлагатай уялдуулан гаргаж, ач холбогдлоор нь эрэмбэлэн ангилж, жил бүрийн эдийн засаг, нийгмийн зорилтод тусган хэрэгжүүлж, зохион байгуулах “Ажлын хэсэг”-ийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. Үүнд:
 
Ажлын хэсгийн дарга: Н.Батаа Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч
Гишүүд: С.Очирбат Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч
  Н.Гантөмөр Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
  Б.Бадрал Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
  С.Баярбаатар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга
  Э.Ганхүү Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
Санхүү,  төрийн сангийн хэлтсийн дарга
  М.Отгонбаяр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  Д.Отгонбаатар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга
 
 
  Н.Нацагдорж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга
  Л.Нарантуяа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга
  Э.Тэмүүлин Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга
  Д.Нанзаддорж Нийслэлийн Авто замын газрын дарга
  Г.Болормаа Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга
  Ч.Энхбат Нийслэлийн Тээврийн газрын дарга
  Г.Пүрэвсүрэн Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга
  Ч.Батсайхан Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга
  Т.Ганзориг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга
  Б.Тэлмэн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын
Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга
  Б.Тэнгис Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  Т.Батбаяр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга
Нарийн бичгийн дарга:   Ж.Эрдэнэчимэг Нийслэлийн Засаг Даргын тамгын тазрын  Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн
 2. 2014-2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг 2013 оны 08 дугаар сарын 15-ны дотор Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж, батлуулах ажлыг зохион байгуулахыг Ажлын хэсэг /Н. Батаа/-т үүрэг болгосугай.
 
 
 
                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                   САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ 
                   ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                        Н.БАТАА