Худалдан авах ажиллагааг зохион байгуулах тухай

2013-07-31 00:00:00
2013 оны 07 сарын 31 өдөр                                               дугаар А/737                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11/41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянгол дүүрэгт баригдах Сонгинохайрхан, Баянгол дүүргийн түлш хадгалах агуулах барих ажлыг хавсралтаар баталсугай.
 
2.Батлагдсан засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т  даалгасугай. 
 
3.Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
/Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшил, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар 
/Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
 
                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                   САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ 
                   ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                        Н.БАТАА