Эрх шилжүүлэх тухай

2013-07-31 00:00:00
2013 оны 07 сарын 31 өдөр                                        дугаар А/733                                                  Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11/41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх нийслэлийн Засаг даргаас Чингэлтэй дүүргийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 2. Батлагдсан төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлын худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулахыг  Чингэлтэй   дүүргийн Засаг дарга /Д.Ганболд/-д  даалгасугай. 
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
/Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшил, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар  
/Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
 
                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                         САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ 
                         ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                        Н.БАТАА