Түр зогсоох тухай

2020-03-30 09:10:09

2020 оны 03 сарын 30-ны өдөр                                       Дугаар А/438                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Түр зогсоох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.в, 29.1.6.ж, л, 29.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Засгийн газрын 2020 оны 30, 64, 102 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 07 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 06 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Дэлхий нийтэд тархаж байгаа шинэ коронавируст халдварт /КОВИД-19/ өвчинтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал бүх төрлийн баарны үйл ажиллагааг түр зогсоосугай.

 

     2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

  

                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН