Хамтран ажиллах тухай

2013-07-29 00:00:00
2013 оны 07 сарын 29 өдөр                                           дугаар А/723                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.3, 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11/41 дүгээр тогтоолыг  тус тус  үндэслэн, ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг дэмжих зорилтын хүрээнд Тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, орон байраар хангах төслийг хэрэгжүүлэгч төрийн бус байгууллагын хуваарийг хавсралтаар баталсугай.
 
2.Дээрх үйл ажиллагааны зардлыг 2013 оны Нийслэлийн төсөвт батлагдсан зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
3.Төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааг холбогдох хууль,  тогтоомжийн дагуу гэрээ байгуулан зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган, гүйцэтгэл үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай. 
 
                
 
 
 
 
                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                          БӨГӨӨД УЛААНБААТАР
                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ