Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2020-03-13 09:05:41

2020 оны 03 сарын 13-ны өдөр                                              Дугаар А/347                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Захирамжийн холбогдох заалт болон

газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо /хуучнаар 11 дүгээр хороо/-ны нутаг дэвсгэрт байршилтай 800 м² газрыг амины сууцны зориулалтаар “Пеарл центр” ХХК-д тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт буюу олон нийтийн барилга байгууламж орчмын нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшүүлсэн байх тул “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны  10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжийн хавсралтын  “Пеарл центр” ХХК-д холбогдох “82” дахь хэсгийг хүчингүй болгосугай.

 

       2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон тухай Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу дээрх аж ахуйн нэгжид мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцалж, газрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН