Нийтийн эдэлбэр газрыг хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай

2020-03-11 09:25:54

2020 оны 03 сарын 11-ний өдөр                                             Дугаар А/344                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Нийтийн эдэлбэр газрыг хамгаалах

талаар авах зарим арга хэмжээний тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 126 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хэмжээнд батлагдсан хавсралтад заасан 32 байршлын нийтийн эдэлбэрийн газрыг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж, “Нийтийн эдэлбэр газрыг хамгаалах, тохижуулах талаар хамтран ажиллах тухай” гэрээг боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      2.Харьяа дүүргийн хэмжээнд батлагдсан нийтийн эдэлбэрийн газрыг хамгаалах, зориулалтын дагуу ашиглах, тохижуулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.

 

      3.“Нийтийн эдэлбэр газрыг хамгаалах, тохижуулах талаар хамтран ажиллах тухай” гэрээг дүүргүүдийн Засаг дарга нартай байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Р.Батрагчаа/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН