Хөрөнгө гаргах тухай

2013-07-25 00:00:00
2013 оны 07 сарын 25 өдөр                                                 дугаар А/718                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
1.Япон Улсын Мияаконожоо хотын захиргаанаас Улаанбаатар хотод буцалтгүй тусламжаар бэлэглэсэн түргэн тусламжийн машиныг Монгол Улсын хилээр оруулж ирэхэд төлөгдөх  гаалийн албан татварын 9.547.716 /есөн сая таван зуун дөчин долоон мянга долоон зуун арван зургаа/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
 
                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                             БӨГӨӨД УЛААНБААТАР
                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ