Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжлах тухай

2013-07-25 00:00:00
2013 оны 07 сарын 25 өдөр                                             дугаар А/717                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажилагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 7 дугаар хороолол орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, ХЕТ-2013-1 багц “Ё” блокод гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Бэрэн групп” ХХК-ийг шалгарсныг батламжилсугай.
 
2.Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан компани, төсөлд хамрагдах иргэн, аж аухйн нэгж болон Гэр хорооллын хөгжлийн газрын хооронд гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулж, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг мөрдөж ажиллахыг нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар /Ш.Ганхуяг/-т даалгасугай.
 
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч /С.Очирбат/-д үүрэг болгосугай.
 
 
 
 
 
 
                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                           БӨГӨӨД УЛААНБААТАР
                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э. БАТ-ҮҮЛ