Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай

2013-07-24 00:00:00
2013 оны 07 сарын 24 өдөр                                          дугаар А/716                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дах хэсэг, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо Сорогзон эмнэлэгийн зүүн талд газар эзэмшүүлэх эрх олгосон Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/472 дугаар захирамжийн “Жиагон Монгол групп” ХХК-д, Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаар захирамжийн иргэн О.Бат-Эрдэнэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
2.Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан хяналт тавьж ажиллах, чөлөөлөгдсөн газрыг хамгаалалтад авч, төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, Баянгол дүүргийн Засаг дарга /Д.Оросоо/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар, хурандаа /Д.Батжаргал/, нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т  тус тус даалгасугай.
 
 
 
                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ