Татвар төлөх тухай

2013-07-24 00:00:00
2013 оны 07 сарын 24 өдөр                                          дугаар А/715                                                    Улаанбаатар хот
 
Монгол улсын “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолын үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
           
1.Улаанбаатар- Сөүл хотуудын хооронд 2009 онд байгуулсан “Сөүлийн хотын нэрэмжит гудамжийг тохижуулах, ой байгуулах тухай” гэрээний дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Сөүлийн ой”-н хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтын ажлын бараа материалын импортын болон нэмүү өртгийн албан татварт шаардагдах 62.000.000  /жаран хоёр сая/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
             
2.Дээрх ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч /Т.Бат-Эрдэнэ/ -д үүрэг болгосугай.
 
 
 
 
                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                             БӨГӨӨД УЛААНБААТАР
                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ