Эрх шилжүүлэх тухай

2013-07-24 00:00:00
2013 оны 07 сарын 24 өдөр                                           дугаар А/713                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11/41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжих  Хүүхдийн 25 цэцэрлэгийн багш хөгжлийн төв, сэрүүн өрөөг засварлан шинээр өдрийн бүлэг ажиллуулах ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
2.Батлагдсан төсөл, арга хэмжээний эрхийг нийслэлийн Засаг даргаас Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганад шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг даалгасугай. 
 
3.Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
/Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшил, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар  
/Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                           БӨГӨӨД УЛААНБААТАР  
                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ