Тээврийн хэрэгсэл данснаас хасах тухай

2013-07-24 00:00:00
2013 оны 07 сарын 24 өдөр                                           дугаар А/712                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн өмчит зарим байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй,  техникийн комиссын актаар ашиглалтын шаардлага хангахгүй, сэргээн засварлаж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй болох нь тогтоогдсон нийтийн дуудлагын худалдаагаар худалдах 70 тээврийн хэрэгслийг худалдах доод үнийг нэгдүгээр хавсралтаар, дахин дуудлагын худалдаагаар үнэ бууруулан худалдах 50  тээврийн хэрэгслийн үнийг хоёрдугаар хавсралтаар, сэлбэгийн зориулалтаар тухайн байгууллагад нь ашиглуулах 12 тээврийн хэрэгслийн жагсаалтыг гуравдугаар хавсралтаар тухайн байгууллагын хүсэлтийг үндэслэн дуудлагын худалдааны жагсаалтаас хасах 5 тээврийн хэрэгслийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
 
2.Данс бүртгэлээс хасагдаж буй тээврийн хэрэгслүүдтэй холбогдох шийдвэрийг гарч дуустал хадгалалт, хамгаалалт, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагуудын удирдлагад даалгасугай.
 
3.Элэгдэл, гүйлтийн норм дуусаагүй автомашины үлдэгдэл өртгийг тооцож нийслэлийн өмчид хохирол учруулахгүйгээр үнэлж, дуудлагын худалдааг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулан, худалдсанаас орох орлогын 30 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
 
 
                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                 БӨГӨӨД УЛААНБААТАР
                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ