Томилолтоор ажиллуулах тухай

2013-07-23 00:00:00
2013 оны 07 сарын 23 өдөр                                      дугаар А/711                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.1.6-ын “з” дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
1.Солонгос улсын Ендынпо дүүргийн Мулле хүүхдийн ордонтой хамтран ажиллах гэрээний дагуу хүүхэд солилцооны хөтөлбөрийн хүрээнд Монголын Хүүхдийн ордоны захирал П.Анхтуяаг 2013 оны 07 дугаар сарын 02-ноос 08-ны өдрүүдэд БНСУ-д томилон ажиллуулсугай.
 
2.Айлчлалын тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Монголын Хүүхдийн ордон /П.Анхтуяа/-д даалгасугай.
 
 
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
            ЗАХИРАГЧ                                                                           Э.БАТ-ҮҮЛ