Эрх шилжүүлэх тухай

2013-07-23 00:00:00
2013 оны 07 сарын 23 өдөр                                       дугаар А/706                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11/41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжих  Клиникийн нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийн барилгын тавилга, эд хогшил, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
2.Батлагдсан төсөл, арга хэмжээний эрхийг нийслэлийн Засаг даргаас Клиникийн нэгдүгээр амаржих газрын дарга Д.Энхбаярт шилжүүлэн,  худалдан авах ажиллагааг холбогдох  хууль, тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулахыг даалгасугай. 
 
3.Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар
/Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
 
                            
                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                    БӨГӨӨД УЛААНБААТАР
                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                      Э.БАТ-ҮҮЛ