Хөрөнгө гаргах тухай

2020-02-11 09:10:24

2020 оны 02 сарын 11-ний өдөр                                          Дугаар А/183                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх  зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоол, “Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 39 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2012 оны “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам  батлах тухай”  239 дүгээр тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг шинэ коронавирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эрсдэл бүхий үйлчилгээний цэг /гэр хорооллын ус түгээх байр, хоёрдогч түүхий эд хүлээн авах цэг, орон сууцны дундах хогийн сав, орон сууцны хогийн бункер, дугуй засвар, түргэн үйлчилгээний цэг, автобусны буудал/-т халдваргүйтгэлийг Тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэхэд шаардлагатай ариутгалын бодис, хөдөлмөр хамгааллын нэг удаагийн хувцас, хэрэглэл, шатахуун, ариутгагчийн цалин хөлс, хор саармагжуулахад шаардагдах 108925347 /нэг зуун найман сая есөн зуун хорин таван мянга гурван зуун дөчин долоо/ төгрөгийг хавсралт ёсоор баталж Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Р.Батрагчаа/-т зөвшөөрсүгэй.

 

     2.Ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулан яаралтай гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулан, хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН