Эргэлтийн бус хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

2013-07-23 00:00:00
2013 оны 07 сарын 23 өдөр                                               дугаар А/697                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “б” заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
           
1.Нийслэлийн мал эмнэлгийн газрын балансад бүртгэлтэй  19.900.000  /арван есөн сая есөн зуун мянга/ төгрөгийн өртөг бүхий хавсралтад заасан хөрөнгийг Нийслэлийн  үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын балансад шилжүүлэн, данс бүртгэлээс хасахыг Нийслэлийн мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/-т зөвшөөрсүгэй.
 
2.Балансаас балансанд шилжин ирж буй хөрөнгийг зохих журмын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг  Нийслэлийн  Үйлдвэр хөдөө аж ахуйн газар
/Г.Пүрэвсүрэн/-т даалгасугай.
 
3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар
/Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
 
 
                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                              БӨГӨӨД УЛААНБААТАР
                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                                               Э. БАТ-ҮҮЛ