Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай

2020-02-06 09:00:06

2020 оны 02 сарын 06-ны өдөр                                            Дугаар А/160                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг
батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 29.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

     1.Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4, 4 нэмэлт” төслийн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн автомашины орц, гарцтай холбоотой газар чөлөөлөлтийг хариуцах, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан асуудлыг судалж, санал боловсруулан 2020 оны 2 дугаар сард багтаан танилцуулахыг Ажлын хэсэг /Б.Отгонсүх/-т даалгасугай.


 

 

 

 


             
 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН