Газар чөлөөлөх тухай

2020-02-05 09:35:14

2020 оны 02 сарын 05-ны өдөр                                           Дугаар А/151                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар чөлөөлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасныг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1098 дугаар захирамжаар газар эзэмших эрх нь цуцлагдсан бөгөөд зохих зөвшөөрөлгүй ил задгай талбайд автомашины худалдаа, үйлчилгээ хууль бусаар  эрхэлж байгаа “Баянбогд хайрхан” ХХК-ний үйл ажиллагааг таслан зогсоож, газрыг албадан чөлөөлөх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /А.Даваажаргал/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Тээврийн цагдаагийн алба /Д.Дашдорж/, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Б.Индра/, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮГ/ Д.Одбаяр/-т тус тус даалгасугай.

 

       2.Газар албадан чөлөөлөх зардлыг 2020 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

        3.Газар чөлөөлсөн байршилд явган хүний замыг тохижуулах, авто машины зогсоол нэмж гаргах ажлыг зохион байгуулж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд үүрэг болгосугай.

 

     4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                       С.АМАРСАЙХАН