Дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох тухай

2020-02-05 09:30:59

2020 оны 02 сарын 05-ны өдөр                                          Дугаар А/150                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Дуудлага худалдаагаар эзэмшүүлэх,

ашиглуулах газрын байршил, зориулалт,

хэмжээг тогтоох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 29/33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан хавсралтад дурдсан 33 байршилд газар эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэсүгэй.

 

      2.Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдааг 2020 онд үе шаттайгаар зохих журмын дагуу зохион байгуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд, тухайн газарт баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн шийдлийг тодорхойлсон баримт бичиг, барилгын эх загвар зураг батлахыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/-т тус тус даалгасугай.

 

     3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Р.Батрагчаа/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН