Бүгд Найрамдах Турк Улсад томилон ажиллуулах тухай

2013-07-16 00:00:00
2013 оны 07 сарын 16 өдөр                                           дугаар А/659                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
1.Бүгд Найрамдах Турк Улсын зуух үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн нөхцөл байдалтай танилцах, Анкара хоттой хамтын ажиллагааны талаар яриа хэлэлцээр хийхээр Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын төслийг удирдах нэгжийн захирал Н.Энхболд, Нийслэлийн Агаарын чанарын албаны дэд дарга Х.Галымбек нарыг 2013 оны 07 дугаар сарын 17-ноос 23-ны өдрүүдэд Турк Улсад томилон ажиллуулсугай.
 
2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулж, хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг /Т.Бат-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.
 
 
 
 
 
 
                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                         Э.БАТ-ҮҮЛ