Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай

2020-01-08 09:00:20

2020 оны 01 сарын 08-ны өдөр                                                   Дугаар А/14                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах

хүүхдийн тоог  нэмэгдүүлэх зарим

арга хэмжээний тухай

 


    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 71.2, Монгол Улсын  2020 оны Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2016 оны 242 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгаа нийслэлийн зарим дүүрэг,  цэцэрлэггүй хороодын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгосугай.

 

   1.1.Нийслэлийн Төрийн бус өмчийн зарим цэцэрлэгт  2019-2020 оны хичээлийн жилд нэмэлт элсэлтэд хамрагдаж байгаа 3087 хүүхдийг энэ захирамжийн хавсралтад заасан хуваарийн дагуу үргэлжлүүлэн сургах  ажлыг  хариуцан зохион байгуулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т;

 

   1.2.Нэмэлт элсэлтэд хамрагдаж байгаа 3087 хүүхдийн хоолны зардлыг 2020 оны батлагдсан төсвөөс зохих журмын дагуу  тооцож,  олгохыг дүүргүүдийн Засаг дарга нарт;

 

    1.3.Энэ захирамжийн хавсралтад заасны дагуу сургуулийн өмнөх боловсролын сургалтад хүүхдүүдийг бүрэн хамруулахыг холбогдох төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нарт.

 

     2.Энэ захирамжийн хэрэгжилтэд  хяналт тавьж, ажиллахыг Нийслэлийн  Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, цэцэрлэгүүдийн сургалтын орчны эрүүл ахуй, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

 


          

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН