“Хот төлөвлөлт, судалгааны институт” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот Үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай

2020-01-06 09:00:47

2020 оны 01 сарын 06-ны өдөр                                           Дугаар А/07                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

“Хот төлөвлөлт, судалгааны институт”

Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот

Үйлдвэрийн газрын зохион байгуулалтын

бүтэц, орон тооны хязгаарыг

шинэчлэн батлах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 116 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

 

     2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Батбаясгалан/, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/ нарт тус тус үүрэг болгосугай.

 

     3.Батлагдсан бүтэц, орон тооны дагуу шинээр нэмэгдэх судалгааны гурван хэлтсийн гучин таван ажилтан, албан хаагчтай холбогдон гарах үйл ажиллагааны зардлыг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

       4.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Дүрэм, бүтэц, орон тоо батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН