Гадаад томилолтын тухай

2020-01-03 09:00:17

2020 оны 01 сарын 03-ны өдөр                                            Дугаар А/05                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдах “Эрүүл мэндийн салбарын удирдах түвшний менежерүүдийг чадавхжуулах” сургалтад хамруулах зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарыг 2020 оны 01 дүгээр сарын 05-09-ний өдрүүдэд зохион байгуулагч талын зардлаар тус улсад томилон ажиллуулсугай.  

 

     2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарт даалгасугай.

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН