Журмын хэрэгжилтийг хангах тухай

2013-07-09 00:00:00
2013 оны 07 сарын 09 өдөр                                        дугаар А/651                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.е, 29.1.6.а, 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 75 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд  зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
2.“Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийн явцыг улирал тутамд Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд тайлагнаж байхыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор /Н.Нацагдорж/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/-т,  журмыг олон нийтэд сурталчлах, хэрэгжилтийн талаар мэдээлэх ажил тогтмол зохион байгуулахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                             БӨГӨӨД УЛААНБААТАР
                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                        Э.БАТ-ҮҮЛ