Үндэсний их баяр наадмын үеэр авах зохицуулалтын арга хэмжээний тухай

2013-07-08 00:00:00
2013 оны 07 сарын 08 өдөр                                           дугаар А/648                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б, 29.2 дахь хэсэг, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Дүнжингарав болон Мишээл экспо худалдааны төвийн зогсоолд автомашинаа байрлуулсан наадамчдыг Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй тээвэрлэх, бусад чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийг үндсэн хуваарийн дагуу явуулахыг нийслэлийн Тээврийн газар /Ч.Энхбат/-т даалгасугай.
 
2.Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн үйлчилгээ, морь барианы газруудыг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангаж ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК /С.Төмөрхүү/, болзошгүй аюул, ослын үед бэлэн байдалд байхыг нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т тус тус даалгасугай.
 
3.Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг орчмын авто зам, зогсоолын зохион байгуулалт, авто замын хөдөлгөөнийг зохицуулах шуурхай арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газар /Ч.Жаргалсайхан/-т даалгасугай.
 
4.Үндэсний их баяр наадмын 07 дугаар сарын 11-ний орой Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдах Үдшийн цэнгүүний үеэр нийгмийн хэв журмыг сахиулахыг нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар /М.Ням-Очир/, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Сүхбаатар дүүрэг /Д.Бадарсан/-т тус тус даалгасугай.

5.Захирамжийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т тус тус үүрэг болгосугай.
                                                                                                                       



                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                            БӨГӨӨД УЛААНБААТАР
                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                           Э.БАТ-ҮҮЛ