Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эмийн сангийн зэрэглэл өөрчлөх тухай

2019-12-30 09:30:29

2019 оны 12 сарын 30-ны өдөр                                             Дугаар А/1391                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа

эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх,

эмийн сангийн зэрэглэл өөрчлөх тухай
 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.21-д заасныг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:   

 

      1.Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/940 дүгээр захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлэх хуулийн этгээдийн нэрсийг 1 дүгээр хавсралтаар, зэрэглэл өөрчлөх хуулийн этгээдийн нэрсийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

     2.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн этгээдийн талаар харьяа татвар, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад үүрэг болгосугай.

 

 

 

 

 

  
                       

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН