Дүрэм шинэчлэн батлах тухай

2019-12-30 09:25:33

2019 оны 12 сарын 30-ны өдөр                                           Дугаар А/1390                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Дүрэм шинэчлэн батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2019 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1273 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

 

    2.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Нийслэлийн Засаг даргын  2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 305 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН