Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2019-12-30 09:00:27

2019 оны 12 сарын 30-ны өдөр                                            Дугаар А/1385                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 8 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

    3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/916 дугаар захирамжийн иргэн Ж.Будсүрэнд, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/207 дугаар захирамжийн иргэн Ч.Пүрэвт, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/351 дүгээр захирамжийн иргэн Б.Лхагвадоржид, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/464 дүгээр захирамжийн иргэн М.Өлзийжаргалд, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/797 дугаар захирамжийн "И Би Жи майнинг конкрет" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/165 дугаар захирамжийн иргэн Ж.Дамбад, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/627 дугаар захирамжийн иргэн Б.Билгүүн, Б.Мөнхцэцэг нарт, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай"  Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/850 дугаар захирамжийн иргэн О.Мөнхжаргал, Ч.Баярбат нарт, "Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1196 дугаар захирамжийн иргэн С.Жанчивдоржид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН