“Тал нутгийн марафон-2013” олон улсын марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулах тухай

2013-07-17 00:00:00
2013 оны 07 сарын 17 өдөр                                            дугаар А/661                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “a”, 29.2, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
                                  
1.Монгол-Японы найрамдалт харилцааг бэхжүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Тал нутгийн марафон-2013” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсугай.
 
2.“Тал нутгийн марафон-2013” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, тэмцээний удирдамжийг хоёрдугаар, төлөвлөгөөг гуравдугаар, хөтөлбөрийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
 
3.Тэмцээн зохион байгуулахад шаардагдах 4.939.800 /дөрвөн  сая есөн зуун гучин есөн мянга найман зуу/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар  /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
4.“Тал нутгийн марафон-2013” олон улсын марафон гүйлтийн тэмцээний үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэх, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т даалгасугай.
 
5.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг ажлын хэсэг
/Ц.Энхцэнгэл/-т даалгасугай.
 
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          Э. БАТ-ҮҮЛ