Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, үйл ажиллагааны чиглэл хасах тухай

2019-12-26 10:05:46

2019 оны 12 сарын 26-ны өдөр                                        Дугаар А/1381                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа

эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй

болгох, үйл ажиллагааны

чиглэл хасах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн  19.2, 19.20, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/940 дүгээр захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хуулийн этгээдийн нэрсийг нэгдүгээр, үйл ажиллагааны чиглэл хасагдах хуулийн этгээдийн нэрсийг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

     2.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, үйл ажиллагааны чиглэл хасагдах хуулийн этгээдийн талаар харьяа татвар, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/ -т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгосугай. 

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний Хөгжил Нийгмийн Бодлогын асуудал хариуцсан орлогч /Ш.Анхмаа/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                      С.АМАРСАЙХАН